ХХОАТ-ын буцаан олголтын материал авах хугацаа энэ баасан гарагт дуусна
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг өнгөрсөн нэгдүгээр сард авч эхэлсэн. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд
- Орон сууц худалдаж авсан үнийн арван хувийн орлогыг буцаана албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
- Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна гэж заасан байдаг.
Ингээд орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан ол голт авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна.
Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж харна уу. Бүрдүүлэх материалын жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Жич: Бүрдүүлэх материал орон сууц худалдаж аваад анх удаа хөнгөлөлт эдлэх гэж байгаа болон сургалтын төлбөрөө оюутан өөрөө төлсөн, эх эцэг нь төлсөн гэдгээрээ ялгаатай байгааг анхаарна уу.
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
.jpg)
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.