Олимпийн аварга Лаша Монголын Ц.Цогтбаатар хүүг дийлэхээ байлаа
Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн болох "Парисын их дуулга" тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Дэлхийн шилдэг хүчтэнүүд цугласан их дуулга тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.
Манай сайт монгол бөхчүүдийнхээ барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаад та бүхэндээ эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.
Олимпийн аварга Лаша Монголын Ц.Цогтбаатарт дараалан өвдөг шороодлоо
Цогтоо эхний тойрогт Буркино Фасо улсын Диалло Лукастай барилдан цэвэр яллаа
Хоёрдугаар тойрогт Молдавын Стерпу Викторыг нэмэлт цаг дээр ялав.
Гуравдугаар тойрогт Израйлийн Бутбул Тохарыг хэдхэн секундэд цэвэр яллаа.
А хэсгийн аваргын төлөө Олимпийн аварга, Гүржийн домогт бөх Лаша Шавдатуашвилитэй барилдан яллаа. Олимпийн аварга манай Цогтоотой хоёр жил дараалан хоёр дахь удаагаа учраа тааран барилдахад хоёуланд нь ялагдлаа. Лаша аварга энэ их дуулгад Ц.Цогтбаатараас өөр хэнд ч ялагдаагүй ба манай бөхийг дагах барилдаан хийсээр хүрэл медаль хүртлээ.
Хагас финалд Косовогийн Гжакова Акилтэй (Дэлхийн чансааны 7) барилдан нэмэлт цаг дээр цэвэр яллаа.
Алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Японы Сойчи Хашимототой барилдан ялагдсанаар Парисын их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.