Дэлхийн хамгийн баян эрийг нүцгэн зургаар нь сүрдүүлжээ

 

"National Enquirer" шар сэтгүүл дэлхийн хамгийн баян эр Жеф Безосыг нүцгэн зургаар нь сүрдүүлэхийг оролджээ. 

А

Тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг "American Media Inc" компанийг хувийн мэдээллийг хэрхэн олж авсныг нь шалгуулна гэдгээ тэрбумтан мэдэгджээ.

Жеф Безосын эхнэрээсээ салах шалтгаан нь түүний амраг телевизийн хөтлөгч байсан Лоурен Санчезаас болсон гэж хэвлэлүүд бичиж байсан.

Тэрбумтныг сүрдүүлсэн гэж буруутгаад буй  "American Media Inc" компанийг Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой тухай Безос өмнө нь дурдаж байжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.