Фэйсбүүкийн жинхэнэ хаягт цэнхэр өнгөтэй тэмдэглэгээ тавина

Фэйсбүүк бол мэдээ мэдээлэл олгох шинж чанартай мэдээллийн хэрэгсэл бус,  найз нөхөд, гэр бүл, хамт олон хоорондын харилцааг илүү үр дүнтэй бүтээлчээр өргөжүүлэхэд туслах “нийгмийн сүлжээ” гэж үздэг. Гэтэл 2018 оны зургадугаар сард зохиогдсон Канны медиа фестиваль дээр фэйсбүүкийн нийт мэдээ, мэдээллийн 50 орчим хувь нь хуурмаг мэдээлэл байгаа тухай асуудал хөндөгджээ.

2018 оны 9 р сарын 5-7-ны өдрүүдэд Монгол улсад Харилцаа холбооны зохицуулах газрын урилгаар “Фэйсбүүк” компанийн Ази номхон далайн бүсийн удирдлагууд ажиллаад буцсан. Тэд хуурмаг мэдээлэл, хуурамч хэрэглэгч, зүй бус контентийг оновчтой тодорхойлох,  ингэснээрээ зүй бус мэдээллийг устгах,  хандалтыг хязгаарлах, түр түдгэлзүүлэх, мөн хэрэглэгчийн хаягийг хаах хүртэл арга хэмжээ авч болох талаар ярилцаад энэ ажлыг түргэвчлэхэд туслах багийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран бүрдүүлэхээр болсон байна.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос тавих саналыг харгалзан үзэж тухайн хаягийн жинхэнэ хэрэглэгчийг мөн эсэхийг тогтоон, тус хаягт цэнхэр өнгөөр тусгай тэмдэглэгээ хийх ажээ.

face book tsahim gemt hereg 7

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.