Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №394 The Beatles, ‘Ticket to Ride’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№394 The Beatles, ‘Ticket to Ride’

"Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад домогт Битлз хамтлагийн маш олон дуу багтсан байдаг. Бид өмнө нь уг жагсаалтын 496-д жагсаж буй алдарт ‘Penny Lane’ дуу болон Битлз хамтлагийн талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Уг мэдээг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Битлз хамтлагийн гялалзсан амжилт нь тохиолдлын зvйл биш, vнэхээр их авьяас байлаа. Хамтлагийн тоглолт нь хєгжмийн хамтлагийнх гэхээсээ илvv нийтээр ховсдох vйлдлийг санагдуулдаг байлаа. Битлз 1965, 1966 оныг байнгын аялан тоглолтоор єнгєрєєж, дэлхийн тэн хагасаар аялан тогложээ. Америк, Австрали, Шинэ Зеланди, Япон, Филиппин... Аялан тоглолтынхоо завсар хооронд тэд " Help" кинонд тоглож, " A hard day's night', " Beatles for sale", "Help", Rubber soul", Revolver цомгуудаа гаргасан юм. Үнэндээ "Битлз"- ийн амжилт хамтлагийн уран бvтээлд байнга санаа тавьж ямагт шинэ сэргэг, хэзээ ч хуучрахгvй байлгахын тєлєє анхаарч явдаг, єндєр нэр хvндтэй менежер Жорж Мартинтай ихээхэн холбоотой юм.

Битлз хамтлаг менежер Жорж Мартины хамт
Битлз хамтлаг менежер Жорж Мартины хамт

Битлз хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа арван жилийн дараа буюу 1970 онд тарсан юм. Тэдний хамгийн сүүлчийн цомог нь алдарт "Let It Be" дуугаараа нэрлэгдсэн цомог юм. Хамтлагийн гишүүд тарснаасаа хойш ч хувь, хувийн уран бүтээлээ туурвиж амжилттай ажилласаар байсан. Тэдний амжилт, хөгжмийн урлаг дахь нэр нөлөө одоо ч хуучраагүй нь энэ хамтлагийг амьд домог гэдгийг батална. Тухайлбал, 2004 онд Роулинг Стоун сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн шилдэг 100 хамтлаг" жагсаалтад нэгдүгээр байрт жагссан бол, 2013 онд “Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийг тодруулахад мөн л нэгдүгээр байрт жагссан юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.