Ким, Трамп нарын хоёр дахь уулзалт Вьетнамд болно

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалтын тов гарлаа. Одоогоор Вьетнам улсын аль хотод уулзалт зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

Умард Солонгосын асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Стефен Биеган талуудын хоёр дахь удаагийн уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Пхеньяныг зориод байгаа юм.

Коммунист дэглэмтэй Вьетнам улс Умард Солонгос, Америк улсуудтай аль алинтай нь холбоо харилцаа сайтай байдаг тул дээд хэмжээний уулзалтад хамгийн тохиромжтой газар гэж олон улсын шинжээчид харж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хийх мэдэгдэлдээ уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж хүлээж байна.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.