Xs, Xs Max, XR, Apple Watch ирэх долоо хоногт зарагдаж эхэлнэ

Калифорни дахь Стив Жобсын театрт “Apple” корпораци ээлжит шинэ цуврал бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Шинжээчид “Apple”-ыг гурван төрлийн шинэ гар утас болон ухаалаг бугуйн цагаа танилцуулна хэмээн таамаглаж байсанчлан Xs бол “Apple”-ын хамгийн сүүлд хэрэглэгчдэдээ хүргэсэн iPhone X-ын дараагийн загвар бол Xs Max нь plus буюу томруулсан хувилбар нь юм. Харин XR бол илүү өнгөлөг, хөнгөн нимгэн загвар болжээ.

Харин Xs Max-ын 6,5 инч дэлгэц нь iPhone 8 Plus-тай ойролцоо харагдуулж байна. Мөн өмнөх загваруудаасаа цаг хагасаар илүү удаан цэнэгээ барих ажээ. Дээрх хоёр загвар 12 мегапиксель камертай, урд камер нь 7 мегапиксель. Мэдээж хэрэг дүрс болон стерео дуу бичлэгийн хос микрофонтой. 4-512 гегабайт хүртэл санах ойтой төдийгүй нэг дор хоёр сим кард ашигладаг болсноороо онцлог. . Урьдчилан захиалга өгсөн худалдан авагчид маргаашнаас захиалгаа хүлээж авах бол ирэх долоо хоногт нэрийн дэлгүүрүүдээрээ худалдаалж эхэлнэ.

Apple Watch 4 ухаалаг бугуйн цагны нүүрийг дугуй хэлбэртэйгээр дахин шинэчлэгдэнэ гэж шинжээчид хүлээж байсан. Гэхдээ энэ удаад тэд андуурчээ. Apple Watch хэлбэр дүрсийн хувьд өмнөх хувилбаруудтай ижил байлаа. Харин цагны нүүр буюу дэлгэц 30 хувиар өргөн болж, чанга яригч нь хоёр дахин чангарч, микрофоны хүчин чадал сайжирсан гэдгийг танилцуулжээ.

Эх сурвалж: www.qz.com

 

Apple watch 4
Apple watch 4

iPhone шинэ загварууд
iPhone шинэ загварууд

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.