УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцлээ. Үдээс хойших хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж дэмжсэн.
Үүний дараагаар БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг, ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан нарыг томилохыг дэмжсэн ТББХ-ны саалыг хэлэлцээд чуулганд оролцсон гишүүдийн 91,5 хувийн саналаар Ё.Баатарбилэгийг, Б.Энх-Амгаланг 96,7 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр хоёр сарын хугацаанд гацаад байсан улс төрийн томилгоонууд дуусч, улс төрийн ажил саадгүй үгэлжлэх боломж бүрдэж байна.
Одоо УИХ-ын чуулганаар хоёр асуудал хэлэлцээд намрын чуулганыг хаах юм.