Төрийн захиргааны байгууллагад 400 мянга гаруй иргэн өргөдөл гомдол гаргажээ

 

Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн тайланг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна

Эдгээр байгууллагуудад хандаж нийтнаас 402.795 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн. Харин 998 өргөдөлд хариу өгөлгүй хугацаа хэтрүүлжээ. Нийт өргөдлийн 18 мянга 287 нь Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хаяглагдсанаас ХНХЯ хамгийн их буюу 78 мянга 800 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан бол ХХААХҮЯ хамгийн бага буюу 148 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Аймаг орон нутагт нь хамгийн өндөр үзүүлэлт бол. Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь нийгмийн халамж хүссэн, цалин нэмэгдүүлэх шаардлага, өрхийн орлогоо шинээр тодорхойлуулах, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн утга бүхий байдаг ажээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.