Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №408 Metallica, ‘Enter Sandman’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №408 Metallica, ‘Enter Sandman’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №408 Metallica, ‘Enter Sandman’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№408 Metallica, ‘Enter Sandman’

Металлика Антарктид тивд

Манай сайтын дуу, хөгжмийн булангаар домогт Металлика хамтлагийн дуунууд болон тоглолтын талаар хэд хэдэн мэдээлэл орж байсан юм. Өнөөдөр харин та бүхэндээ тус хамтлагийн талаарх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 2013 оны 12 дугаар сард "Металлика" хамтлаг Антарктидад концерт тоглосноор дэлхийн бүх тивд тоглолт хийсэн анхны хамтлаг болсон. Энэ нь жинхэнэ тэсрэлт болсон бөгөөд өмнө нь ямар ч хамтлаг уран бүтээлчид өмнөд туйлд тоглолт хийж байгаагүй билээ. Металлика хамтлагийн анхны цомог "Kill Em All" нэртэй байдаг бол Антарктид тивд тоглогдсон хамгийн анхны тоглолтын нэр нь “Freeze ‘Em All” нэртэй байлаа. Манай сайт тун удахгүй энэхүү тоглолтыг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэх болно. 

'Enter Sandman’

Металлика хамтлагийн 1991 онд гаргасан 5 дахь студийн цомог буюу хамтлагийнхаа нэрээр нэрлэгдсэн цомгийн хамгийн эхний сингл нь Enter Sandman байлаа. Уг цомог 30 гаруй сая хувь борлогдсон байдаг бол зөвхөн Enter Sandman дуу 1 сая гаруй хувь борлогдсон байдаг юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    exit light enter night haha