Дэлхийн 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэгт оролцлоо

 

. Үүний нэг нь Улаанбаатар хотод “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдвийн хүрээнд Новотел зочид буудалд боллоо. Хурлын эхэнд ЭЗБӨЧСТ-ийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, Др. П.Цагаан, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар Тинк танк гэж юу, “Go to global Think Tank Index” танилцуулгыг хийсэн байна. Энэ үеэр “Тинк танкуудын үүрэг оролцоо ба өнөөгийн өөрчлөгдөж буй нийгэм дэх ач холбогдол”, “Баримт мэдээллийн найдвартай байдал, үүнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг болсон юм.  

Онцлон тэмдэглэхэд Монголын тинк танкууд дэлхийн сүлжээнд нэгдэж анх удаа цугларч, санал бодлоо солилцлоо

Хэлэлцүүлэгт Фридрих-Эберт сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч Др. Нийлс Хегевиш, Эдийн засагч Др. Р.Амаржаргал, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал,  Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнинг, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захиарл М.Мөнхмандах, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, Др. Б.Түвшинтөгс, www.gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг зэрэг Монголын Тинк танкууд буюу судалгааны байгууллагынхан, олон улсын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцов.

DSC03602

жил тутмын хэлэлцүүлэг болон Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийж байгаагаараа онцлог юм. О.

Мэдээлэл, судалгаа шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо чухал төдийгүй хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг оролцогчид онцоллоо

. Дэлхий дахинаа Brookings Institution, Chatham House, Friеdiсh Ebert сан зэрэг салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв, ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлдэг байна. Монгол Улсын хувьд дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэй. Түүнчлэн .

Уг арга хэмжээг Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан, Конрад–Аденауэр сангийн дэмжлэгтэй зохион байгууллаа.

DSC03658

4200a060e515b2b13f20c4ec50e9e44c 1200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.