Ж.Энхбаяр: Намын дарга, Г.Занданшатарын нэрийг оруулж ирсэн

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Удирдах зөвлөлд Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын нэрийг оруулж ирсэн. Удирдах зөвлөлийн гишүүд асуулт асууж, тоймтой ярилцлаа. Ингээд УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг дэмжиж бүлэг рүү явуулахаар шийдвэрлэсэн.

УИХ-ын дарга болох боломжтой олон хүмүүс байгаа шүү дээ. Энэ утгаараа намын удирдлагуудтай уулзсан. Ингээд намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Удирдах зөвлөл дэмжсэн.
Одоо намын бүлэг 18:00 цагт хуралдаж шийдвэр гаргана. Харин маргааш өглөө ТББХ хуралдаж үдээс өмнөх чуулганаар УИХ-ын даргыг томилно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.