УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээж авлаа

Сар шинийн баярыг угтан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

“Энэ парламент 2017 онд “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш ахмадуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд нэлээд ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, уг хуулийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын дэргэд “Ахмадын сан” байгуулсан. Энэхүү сан манай ахмадуудын амьдрал ахуйг дэмжих, гамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох учиртай юм” гэдгийг  онцоллоо. 

Мөн тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Төрийн албаны шинэчлэл гээд онцгой анхаарал татсан, нэн чухал хууль тогтоомжийн төсөл, шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрд олон жил ажилласан ахмадууд та бүхний мэдлэг туршлага, үнэ цэнэтэй санал зөвлөмж чухал” гэдгийг дурдлаа.

“Ахмад настны тухай” Монгол Улсын хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж, үлгэр жишээ болж байгаа

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудад урт нас, удаан жаргалыг хүсэж, монгол түмний уламжлалт баяр Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө.

69a21ce9 e1c8 4c4f b271 c46bec03ce67

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.