Эдийн Засгийн Байнгын Хороо 12 гишүүн буюу 63,2 хувийн ирцтэйгээр хуралдаж Зам Тээвэр Хөгжлийн сайд Я.Содбаатарыг суудлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 100%-ийн саналаар түүнийг сайдын суудлаас нь огцруулахыг дэмжлээ. Ингэснээр түүнийг чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үлдэж байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг өнгөрсөн оны 10-р сард ЗТХ-ийн сайдаар томилосон ч тэрээр ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай нэр холбогдсон учир өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ оны өмнө буюу 12 дугаар сард гаргасан юм.
Гэвч улс төрийн гацаанаас болж түүнийг ажлаас нь албан ёсоор чөлөөлж, орны хүнийг нь томилохгүй байсаар өнөөдөртөө золгосон билээ.