НӨАТ-ын буцаалтыг өнөөдөр олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийн буцаан олголтыг өнөөдөр, маргааш хоёр өдөрт багтаан олгохоор болжээ. . 2017 оны төсвийн гүйцэтгэлээр өнгөрсөн онд 630 мянга орчим хүнд 77.8 тэрбум төгрөг олгосон байна. Сүүлийн үед НӨАТ-ын баримтаар сугалаа явуулахгүйгээр буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатайг иргэд их ярьж байгаа.

Ийм боломж байгаа эсэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Буцаан олголтын хувь хэмжээг нэмэх талаар Татварын багц хуулийн төсөлд оруулахаар ярьсан. Гэхдээ хуулийн төслийг УИХ-д есөн сарын өмнө өргөн барьсан ч одоогоор хэлэлцээгүй байна. НӨАТын сугалааг нэвтрүүлэхдээ Тайванийн туршлагыг нэвтрүүлсэн. Одоогоор татварын буцаан олголт хоёр хувь хэвээр байгаа. Бид одоо байгаа системийг бүр илүү сайжруулж, иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэх талаар ярьж болно” гэсэн юм.

Б.Цэнд-Аюуш

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.