УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх гэж байна

 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ. .

Үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэж заажээ.

Иймд Д.Гантулгыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэхээр өнөөдөр шүүх хурал товлогдоод байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.