Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аар овоглохоо больсон уу

 

Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшин сүүлийн үед дэлгэцийн бүтээлээрээ урлагийн ертөнцөд цахиур хагалж буй. Дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед .

Дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал”-аар овоглохоо больсон гэх

“Бооцоо” жүжиг, “Жинжиймаа” киногоороо үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Д.Ганцэцэг л гэхэд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардаж явсан туршлагатай уран бүтээлч. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрээр анх танигдсан жүжигчин А.Ганчимэг  алдарт “Ромьео Жульетта” жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Монголын гурав дахь Жульеттагаар тодорч байлаа. Улмаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын урилгаар театрт “данстай” уран бүтээлч болж, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн авьяаслаг бүсгүй билээ.

Монголын урлагт найруулагч гэх цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийг манлайлж яваа МУГЖ У.Уранчимэгийн хувьд ч тэр. Уильям Шекспирийн “Гамлет”, А.П.Чеховын “Цахлай” зэрэг театрын урлагийн сор болсон сонгодог бүтээлүүдэд тоглож, тайзнаа алдаршсан чадварлаг жүжигчин маань өдгөө чансаатай найруулагчийн нэг зүй ёсоор тооцогдох болсон билээ. Ийм л авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цогц болсон .

7d8fa8 98 x974

Тэгвэл дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал”-аар овоглохоо больсон гэх. Учир нь, тус продакшины “Тэнгэрээс буусан од” шинэ киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тоглосон бөгөөд сурталчилгааны хуудсанд тэдний дүр төрх харагдсангүй. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан .

Дэлгэцийн таван ч бүтээлээрээ үзэгч олонд төдийгүй урлагийн ертөнцөд “Хувьсал” хийж чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд үнэхээр тус тусдаа уран бүтээл хийхээр болов уу. Угийн шаардлага өндөртэй, аливаад зарчимч ханддаг... Мэдээж, ирэх сард нээлтээ хийх “Тэнгэрээс буусан од” киногоор нь үзэгчид хоёр залуу уран бүтээлчийг хүссэн хүсээгүй харьцуулж харах нь тодорхой. Хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, хамгийн сайн бүтээлийг хийх байсан гэх нууцхан харууслыг үзэгчдийнхээ зүрхэнд үлдээгээд одсон хоёр Ганаагийн сонголт зөв байсан уу, эсвэл “Хувьсал”-ын сонголт зөв үү гэдгийг харах л үлдлээ дээ.

5c3ff83ba24cf

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.