Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголт маргаашнаас орно

Өнөөдрийн Засгийн газрын хурал дээр Сангийн яамтай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Юун түрүүнд ашигт малтмал гаргаж байгаа зургаан авто боомт дээр цахим хяналтын систем, рентген тоног төхөөрөмж нэвтрүүлэх, нэгдсэн мэдээллийн системтэй болох асуудлыг ярьжээ. Төсвийг нь улсын төсөвт суулгасан. Мөн шаардлагатай зарим төсвийг гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн хүрээнд шийдэхээр ярьж байгаа ажээ.


НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногоос өгч эхэлнэ
Түүнчлэн  НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас олгох асуудлыг ЗГ-ын хуралд оруулжээ. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр өдрийн дотор олгож дуусгах юм байна.
Үүнийг эдийн засгийн иэдвхижилт явагдаж , ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Үүнээс гадна өнөөдрийн хурлаар “банкууд НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд урьдчилж олгох гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн” гэж үзээд үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий Газрын дарга Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.