40,000 жилийн дараа хойд туйл хуурай газар болно

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн 40,000 жилийн дараа гэхэд хойд туйлын мөс хайлж хуурай газар бий болно гэж судлаачид үзэж байна.

Колорадогийн их сургуулийн эрдэмтэд мөстлөгийн үеийн өмнө ургаж байсан 48 төрлийн хөвд, хаг өвсөн дээр судалгаа хийжээ. Эдгээр хаг, хөвдийг Канадын Баффин арлаас 2010-2015 оны хооронд түүсэн байна. Өөрөөр хэлбэл 40,000 жилийн өмнө мөсөн доор байсан хаг өвс ил гарсан байгаа тул дахин ийм хугацаа өнгөрөхөд туйлын мөс хайлна гэж таамаглав.

Түүнчлэн ургамлын насжилт, агаарын температурын мэдээллийг харьцуулан 115,000 жилийн дараа гэхэд хамгийн халуун зуун хойд мөсөн туйлд тохионо гэж тооцжээ.

 

alandscapeun

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.