Тегеран хотод нохойтой алхаж болохгүй

 

Иран улсын нийслэл Тегеран хотод олон нийтийн газар тэжээвэр нохойгоо хөтлөн алхаж явахыг хоригложээ.

Тегеран хотын цагдаагийн ахмад Хоссейн Рахимигийн хэлснээр гэсэн юм.

Олон нийтийн эзэмшлийн газраас гадна жолооны ард суухдаа нохой авч явахыг мөн хоригложээ. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл цагдаагийн байгууллагаас хатуу арга хэмжээ авна гэжээ. Иран улсад 1979 оноос хойш нийтийн эзэмшлийн гудамж талбайд нохой муур зэрэг бусад тэжээвэр амьтнаа ил авч явах нь маргаантай асуудал байсан юм.

. Амьтан тэжээх нь барууны бодлогын бэлгэ тэмдэг гэх нь ч бий. 2010 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэжээвэр амьтад болон тэдэнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний сурталчилгааг Соёлын яамнаас хорьжээ.

 

 105385007 dog2

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.