Үнэгүй хоолны тасалбарт дугаарлаж байсан ахмадууд амиа алджээ

 

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотын Пуду дүүргийн хоолны газарт 200 ширхэг үнэгүй хоол худалдаж авах эрхийн тасалбар тараахаар болжээ. .

Хамгаалалтын албаныхан орилолдох чимээ сонсоод очтол хүмүүс нэг нэгийгээ түлхэлцэж шахалцаж байжээ. Дараалалд зогсож байсан 78 настай эмэгтэй Лов Ион Нанг, 85 настай Ах Пох нар хэт их чихчилдээн дунд амьсгалж чадахгүй болсноос зүрх нь хаагджээ.

Пуду дүүргийн худалдааны төв билгийн тооллоор шинэ он гарах гэж байгааг угтан уг арга хэмжээг зохион байгуулсан байна. Амиа алдсан ахмадуудаас гадна дахин хоёр хүн биеийн байдал нь муудсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.