"Түмэндээ барьсан түшээдийн бэлэг" буюу олны ам хуурсан өдрүүд

 

Жил жилийн цагаан сарын баярын өмнөхөн УИХ-ын гишүүд тойргоо эргэхээр мордоцгоодог бичигдээгүй жишиг манайд бий. Тэд сонгуулийн насны хамгийн идэвхитэн хүмүүс болох ахмадуудад аахар шаахар бэлэг тарааж, тэдний гарыг цайлгасаар олон оныг үдэж буй. Ахмадууд нь ч жил жилийн хавраар тойргийн хэдэн гишүүдээ харуулдаж, аяга будаа, шанага сүү, боов боорцогхоноо хүлээсээр суудаг гэхэд хилс болохгүй.

Энэ уламжлал өнөө ч алдагдсангүй.

Харин чухамдаа хэн гэгч гишүүн ямархан бэлэг тараасныг хамтдаа харцгаая.

munhorgil

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгогчдодоо хэвийн боов тараажээ. Тэрээр Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүдийн нэг билээ. 

zandanshatar

Харин энэ бол ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатарын түмэндээ өргөсөн бэлэг. Тэрээр Баянхонгор аймагт очиж хэвийн боов, даралт хэмжигч аппартын хамт тараажээ.

erdene

Энэ бол АН-ын дарга С.Эрдэнийн бэлэг. 10кг гурил, цаг тооны бичгийн хамт тойргийн ахмадууддаа өгчээ. С.Эрдэнийг Баянгол дүүрэгт "дархлагдсан" эрхэм гэдгийг сонгогч түмэн андахгүй буй заа. 

ganbaatar

УИХ-ын шинэ гишүүн Ж.Ганбаатар бэлгээ тараахдаа Ерөнхий сайдыгаа дагуулан очжээ. "Оргилын босс" гэгддэг тэрээр баяр ёслолын үеэр уламжлал болсон "Акбар" тортой хэдэн чихэр тараадаг заншилтай. Энэ удаад энэ "ёслол"-оор хүний амь эрсэдсэн гэх гашуун мэдээ гарсан. 

tserenbat

БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатын түмэндээ барьсан бэлэг энэ. Ямар нэгэн уулзалт, хуралдааны үеэр тараадаг цүнхний үлдэгдэл гэмээр нэгэн цүнх, духны гэрэл, хүүхдийн ном, сахар мэтийн эрээвэр, хурааврууд энэ бэлгэн дотор байх аж. Эрхэм сайдтан Увс аймаг руу явж сонгогчдынхоо гарыг ийн цайлгаад иржээ.

oyunchimeg

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Саяхан твиттер хуудаснаа "бэлэг тараадаг асуудалтай тэмцэж буй"-гаа зарлаж асан эрхэм гишүүн өөрөө ч бас тараадаг аж. Түүний бэлэг бол 5-10кг гурил.

su

УИХ-ын гишүүн С.Батболдын бэлэг маш ойлгомжтой. Тэрээр ажлын тайлан, цахим хуанлийг "Өглөө" сүүтэй хамтатгажээ. 

enhbayar

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цай цүү, идээ ундааны дээж архитай хамт хишиг болгон "хүртээжээ."

Харин энэ бүхнийг жил бүр л алга тосон авах иргэд, бүр тэгэхдээ уралдан, шахцалдан гүйж очдог монголчуудын дүр төрхөөс өнөөгийн нийгэм, бидний амьдрал ямар байгааг харж болох биз ээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.