Өнөөдөр Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагаас “Авлигын индекс 2018” тайлангаа танилцууллаа. Индексээс харахад 2018 онд авлигын эсрэг дэвшил дийлэнх орнуудад гараагүй бөгөөд авлигыг хязгаарлаж чадахгүй байгаа улсуудад тухайн улсын Ардчиллын тогтолцоог сулруулж байна.
Авлигын индексийн судалгаа 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлсон. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлига байхгүй. Хамгийн өндөр оноотой орнуудад Дани улс 88 авч нэгдүгээрт орсон ба Шинэ Зеланд улс 87 оноогоо хоёрт орсон бол 10-13 оноогоор Сомали, Сири Өмнөд Судан хойгуур байр эзэлжээ.
Оноог бүсчилбэл Баруун Европ 66, Төв Европ ба Төв Ази 35 ба хамгийн бага оноо авсан бүс нь Сахар орчмын Африкийн орнууд 32 оноо авчээ. Эндээс харахад манай судалгаа нь жинхэнэ эрүүл ардчилал амжилттай үр дүнтэй тэмцэж байгааг харуулж байна гэж Transparency International байгууллагын ТУЗ-ийн дарга Delia Ferreira Rubio мэдэгдсэн бөгөөд харин ардчилал сул, ардчиллын институцууд сулыг ашиглан популист ардчилсан бус удирдагчтай улсуудад авлига цэцэглэж байгааг тэрээр анхаарууллаа.
Авлигын төвшин ба эрүүл ардчиллын хооронд шууд уялдаа хамаарал байгаа бөгөөд авлига өндөр улсуудад ардчиллын институцууд сул ба улс төрийн эрх чөлөө бага байна
Судалгаанд оролцсон орнуудын гуравны хоёр нь 50-аас доош буюу дунджаар 43 оноо авсан. Цөөн орныг эс тооцвол дийлэнх орнууд авлигын эсрэг дэвшил гаргаагүй байна.
Тухайлбал, 2012 оноос хойш зөвхөн 20 орон авлигын индексээ сайжруулж чадсан бөгөөд тухайлбал Аргентин, Сенерал, Зааны ясан эрэг зэрэг улсууд болно. Оноогоо багасгасан 16 оронд Австрали, Чили, Мальта, Унгар зэрэг юм. Энэ жилийн судалгаанаас харахад авлигын түвшин ба эрүүл ардчиллын хооронд шууд уялдаа хамаарал байгаа бөгөөд авлига өндөр улсуудад ардчиллын институцүүд сул ба улс төрийн эрх чөлөө бага байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн оноос нийт дүнгээрээ нэг оноо илүү авч 37 оноогоор 103 улсаас 93-т оржээ. Оноо өсөхөд Global Insigth Country Risk Ratings дээр 12 оноо авсан нь голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.
Авлигын хэргүүд мөрдөн шалгах, шүүхийн шатанд замхардаг боллоо. Олон улсын жишгээр авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулж авлигын хэргийг шуурхай, шударга шийддэг болох шаардлагатай
Манай бүсийн орнуудын дундаж оноо 44 байгаа бөгөөд үүнтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 40 онооноос доош оноо авсан улсууд нь хагас ардчилалтай улсууд байгаа учир популизмд автсан, авлигатай тэмцэх ардчиллын гол институцууд болох шүүх, аудит, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, улс төрийн намууд нь суларсан нийтлэг зураглал харагдаж байна. Цаашид эдгээр орнууд хагас ардчиллаас дарангуйллын нийгэмд шилжих эрсдэлтэй бөгөөд популизмаас зайлсхийж ардчиллын институцуудаа бэхжүүлэн авлигатай тэмцэн энэ эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Монгол Улсын авлигын индекст хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд чухал нөлөөтэй. Авлигын хэргүүд мөрдөн шалгах, шүүхийн шатанд замхардаг боллоо. Олон улсын жишгээр авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулж авлигын хэргийг шуурхай, шударга шийддэг болох шаардлагатай гэж өнөөдрийн хэвлэлийн хурлаар мэдээллээ.