СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-12

Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан шинэ хотыг 45 тэрбум доллараар барина

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Арабын хойгийн Катар улсад дөрвөн жилийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хэдийгээр 2,6 сая хүн амтай ч Катар улс тэмцээний бэлтгэлээ чамгүй базааж байна. Арабын чинээлэг улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж Льюсэйл нэртэй шинэ хот барьж байна. Орчин үеийн, технологийн дэвшил дээр суурилсан, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн бүхий хотыг 45 тэрбум доллараар босгох юм. Катарын Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтын ажлыг 2020 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Нийслэл Дохагаас холгүй сүндэрлэх Льюсэйл хотыг 450,000 оршин суугчдад зориулан барина. Хотын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн зүгээс хотын уур амьсгал “ухаалаг, тайван, урам зориг өгсөн” байх болно гэж амлажээ. Тансаг хэрэглээнд дуртай иргэдэд зориулж хувийн байшингууд багтсан 19 дүүрэг, 4 арлыг тохижуулна. Улс орон даяар үргэлжилж буй олон арван төсөл дээр хэдэн зуун мянган цагаач иргэдийг ажиллуулж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан барих арван цэнгэлдэх хүрээлэнгийн нэг нь Льюсэйл хотод байрлана. Льюсэйл төв цэнгэлдэх хүрээлэнгийн зургийг Их Британийн архитектур Норман Фостер гараж, 86,000 үзэгчийн суудалтай байхаар зохион байгуулсан. Мөн нүүрстөрөгч огт ялгаруулахгүйгээр бүхэлд нь нарны эрчим хүчээр ажиллах байгальд ээлтэй байхаар тогтжээ.

Гэсэн ч хотыг хэн, хэрхэн барьж байна вэ гэдэг эргэлзээ төрүүлсээр байгааг эх сурвалж онцолжээ. Үлдсэн дөрвөн жилийн хугацаанд Катар улс Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж чадах эсэхийг хүний эрхийн ажиглагчид шалгаж байна. Мөн хөлсний цагаач иргэдийн эрх зөрчигдөж байж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: www.gizmodo.com

Льюсэйл хотын бүтээн байгуулалт

Льюсэйл цэнгэлдэх хүрээлэн

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.