ДОХ-ын халдвар тээгч 14,200 хүний мэдээлэл алдагджээ

 

Хүн төрөлхтний заналт дайсан ХДХВ/Дохын халдвар авсан 14,200 хүний биеийн байцаалт цахим ертөнцөд тарсан тухай Сингапур улсын эрүүл мэндийн газраас мэдэгджээ.

Өвчтний нэр, биеийн байцаалтын дугаар, гар утасны дугаар, хаяг, Дох-ын шинжилгээний бичиг, эрүүл мэндийн мэдээлэл зэргийг Сингапур улсын иргэн тараасан гэж үзэж байна. Мэдээл цацагдсаны дараа эмч мэргэжилтнүүд өвчтнүүд рүү холбогдож анхааруулж байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн яам гаргасан алдаандаа уучлалт гуйж, алдаагаа засч залруулахаар ажиллаж байгаа юм.  Өвчтнүүдийн нууц мэдээлэл алдагдсанаар ажил олгогч, гэр бүл, ойр дотны найз нөхөд нь цочролд орох, харилцаа нь хөндийрөх зэрэг үр дагавартай. .

Дох ижил хүйстнээ сонирхогчдын дунд тархалт өндөр байдаг.

Мэдээллийг тараасан сэжигтэн 2018 оны тавдугаар сар хүртэл Сингапурт амьдарч байгаад АНУ руу шилжин суурьшсан Мики К Фаррера Брочез гэгч юм байна. Тэрээр хуурамч эмийн хэргээр дөрвөн жил хоригдож байгаад Америк руу дүрвэсэн этгээд юм.

 

Сингапур
Сингапур

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.