Бага насны хүүхдүүдийн эрхтнийг тасалж хороосон байжээ

 

Африкийн Танзани улсад долоо болон түүнээс доош насны 10 хүүхэд өнгөрсөн сараас хойш ор сураггүй алга болоод байсан юм..

Хачирхалтай нь амиа алдсан хүүхдүүдийн чих, мөч, шүдийг салгаж авсан байжээ. Энэ нь Африкийн зарим орнуудад байдаг мухар сүсэгтэй холбоотой гэж Нжомбе хотын захиргаа үзсэн байна. .  

Нжомбе хотын цагдаа нар хэрэгт холбоотой нэг сэжигтнийг баривчлан саатуулаад байгаа юм. Сэжигтэн амиа алдсан байсан гурван хүүхэдтэй ойрын холбоотой байжээ.

Гэхдээ уг хэргийг хэн хэрхэн үйлдсэн гэдгээс илүү учир шалтгааныг нь олж иргэдийн сэтгэхүй дэх мухар сүсгийг арилгах нь чухал гэж Танзани улсын эрүүл мэндийн газраас мэдэгдээд байна.

 

190128204501 njombe distric map tanzania locator super tease

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.