Венесуэлийн хамгийн том газрын тосны компанид хориг тавилаа

 

Шинэ оны эхэнд хоёр дахиа тангаргаа өргөсөн Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг сөрөг хүчнийхэн жагсаал тэмцэл зохион байгуулж эсэргүүцэл үзүүлж байгаа юм.

Латин Америкийн ядуу буурай улсын цэргийн эрх баригчид тайван замаар төрийн эрхийг шилжүүлэн авч эргэлт хийхийг Вашингтон уриалсан байна.

Америк тэргүүтэй дэлхийн 20 гаруй улс сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог сонгууль болтол түр хугацаанд үүрэг гүйцэтгэх Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Мадуро болон Засгийн газар түр Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрвөл “PDVSA” компанийн эсрэг тавьсан хоригийг цуцлах болно гэж Вашингтон мэдэгджээ.

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро

 

. Америк бол Венесуэлийн газрын тосны хамгийн том худалдан авагч. Улс орны төсвийн 90 хувийг бүрдүүлдэг газрын тосны 41 хувийг Америкт нийлүүлдэг юм. Венесуэлийн газрын тосны компанид тавьсан хориг хэнд ашигтайгаар эргэх нь тун эргэлзээтэй гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.