СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-29

БНХАУ болон Монгол худалдаагаа 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн баасан гаригт БНХАУын “Globaltimes.cn” сайтад “China, Mongolia aim to take ties to new level” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

 

БНХАУ бол Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр дахь том гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь билээ. байна.

Өнгөрсөн 2017 онд “Бүс ба Зам”олон улсын форум Бээжинд болсон. Энэ үеэр хоёр улсын удирдагчид “Бүс ба Зам” санаачилгыг Монголын “Талын зам” санаачлагатай уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Мөн талууд эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн олон хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Хятадын үзэсгэлэнг зохион байгуулж, 37 төсөлд гарын үзэг зурсан. Гарын үсэг зурсан төсөлд хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбар багтаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт 36.4 тэрбум юанаар хэмжигдэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Монголын БНХАУ руу гаргасан нүүрсний экспорт тэртусмаа ӨМӨЗО-­ны орны Ганвимодуү боомтуудаар дамжсан нүүрсний экспорт ихээхэн өссөн. Товчхондоо өнгөрсөн онд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан. .

Гэхдээ энэ нь амаргүй. Мэдээж хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт шаардана. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2016 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулах, томоохон уул уурхайн төслүүдээ хөдөлгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр арга хэмжээгээ үр дүнтэй байлгахын тулд Монгол Улс БНХАУ­-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ойр байх хэрэгтэй. Хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд гурван чиглэлээр өргөжихөөр байна.

Нэгдүгээрт­ . Эдгээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хоёрдугаарт­ . БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Бээжин хотод хүлээн авч уулзахдаа санхүүгийн тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэн олгож, экспортын хөнгөлөлттэй зээл олгохыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. БНХАУ-­ын 2018 онд Монгол Улсад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гол чиглэл байсан.

Гуравдугаарт­ нь ажиглагдаж байгаа. Монголын талын идэвхтэй үйл ажиллагаа энэхүү төслийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хамгийн сүүлд нүүрс болон мах зэрэг Монголын экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хоёр орны хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэснээр 2018 онд талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ.

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: http://www. globaltimes.cn/content/1084427.shtml

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.