АНУ-ын Засгийн газар “Huawei”-н эсрэг хэрэг үүсгэлээ

 

АНУ-ын Шүүх байгууллагаас Хятадын технологийн тэргүүлэгч “Huawei” компани болон тус компанийн санхүүгийн дэд захирал Мэн Ванжоугийн эсрэг 23 төрлийн хэрэг үүсгэж байгаагаа мэдэгдлээ.

 

 105377953 051973079

 

Хатагтай Мэн Ванжоу өнгөрсөн оны 12 дугаар сарын нэгний өдөр Канад улсад баривчлагдаж, 10 сая канад долларын батланд даалтанд суллагдаад байгаа ч 24 цагийн хараа хяналтад байгаа юм. Т Мэн Ванжоуг баригдсаны дараа Канад улсын гурван ч иргэнийг Бээжингийн эрх баригчид саатуулсан.

 

 104680527 mediaitem104680523

 

“Skycom Tech” нь Иран улсын эсрэг тавьсан байсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчсөн гэж буруутгагдаад байгаа юм. Америкийн Засгийн газар 2015 онд цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийн дараа Ираны эсрэг хоригоо цуцалсан ч зарим хоригийг албадан хэрэгжүүлэхээр болсон.

. “Samsung” брэндийн дараа орох шилдэг технологийн компани болохын тулд “Huawei” “Apple”-ыг алхсах хэрэгтэй болж байгаа юм.

 

247WallSt

 

“Huawei” болон дэд захирал Мэн Ванжоуг гэм буруутай гэж үзэж байгаагаа Америкийн тал олон нийтэд зарласан ч компанийн зүгээс аль ч хэрэгт холбогдолгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн.

Америк, Канад, Хятад гурван улсын харилцааг эрсдэлд оруулсан “Huawei” технологийн компанитай холбоотой хэрэг Америк-Хятадын худалдааны дайнд ихээхэн дарамт болж байна. Даваа гарагт буюу өчигдөр Хятадын албаны хүмүүс худалдааны зөрчлийг шийдэхээр Вашингтоныг зорино гэдгээ мэдэгдсэн.

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.