СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-12

“Оюу Толгой” цахилгаан эрчим хүчээ хаанаас нийлүүлэх вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Reuters агентлагийн мэдээлж байгаагаар “Рио Тинто” компани Монгол улсын Засгийн газартай маргасаар нөхцөл байдал хурцадмал шинжтэй байна. Тус компанийн “Оюу Толгой” төсөл Монгол улсын эдийн засгийг сайжруулаад зогсохгүй орон нутгийн хөгжлийг хурдасгана гэж харж байсан. Австралийн уул уурхайн компани 2022 он гэхэд 5,9 тэрбумын төслөөр далд уурхайгаа өрөгжүүлэхээр зорьж байна. Ингэхийн тулд асар их хэмжээний цахилгаан эрчим хүч шаардлагатай. “Оюу Толгой” төслийг тойрсон татвар, авилга хээл хахууль, үнэ өртгийн маргаанаас гадна цахилгаан эрчим хүчний станцын байршил болоод төлбөрийн асуудал будлиантай хэвээр байна. Одоогоор “Оюу Толгой” ил уурхайдаа Хятадаас цахилгаан нийлүүлж жилд 100 сая доллар төлдөг. Харин 2022 онд хэрэгжих төсөлд зориулсан цахилгаан эрчим хүчний нөөцийг дотоодод ханган нийлүүлнэ гэж 2009 онд “Рио Тинто” болон Засгийн газар хоорондын гэрээнд тусгажээ. “Рио Тинто” 1,5 тэрбум долларын хөрөнгөөр босох шинэ цахилгаан станцын сонгон шалгаруулалтад Хятадын гурван ч компанийг урьсан. Гэсэн ч эцсийн шийдвэрийг Монголын Засгийн газар гаргана гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. Мөн “Рио Тинто” ойрын хугацаанд шийдвэрээ гаргаж станцын барилгын ажил эхэлсэн ч 2023 оноос өмнө амжиж дуусахгүй гэжээ. Эхнээсээ “Рио Тинто” цахилгаан эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэнэ гэж тохирсон ч 2014 онд “Таван Толгой”-н станцыг ашиглалтад оруулах саналыг Засгийн газар дэмжсэн. Энэ явдлаас хойш дөрвөн жилийн дараа Монголын эрх баригчид 2014 онд хийсэн зөвшилцлөө хүчингүй болгосон.

Reuters” агентлагийн бичсэнээр Өмнөговь аймгийн орон нутгийн засаг захиргаа болон “Рио Тинто” компанийн хувьцаа эзэмшигчид дотоодын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг дэмжсэн байр суурьтай байна гэжээ. Хамгийн гол нь Монголын улс төр тогтворгүй, эрх баригчид харилцан адилгүй байр сууриа илэрхийлсээр байна. Монголын эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн твиттер хуудсандаа “Оюу Толгой Монголын төрөөр наадахаа болих хэрэгтэй” гэсэн байжээ. Зарим улс төрчид ч мөн дотоодын цахилгаан эрчим хүчний станц хэдэн жилийн өмнөөс баригдаж эхлэх ёстой байсан хэмээн тайлбар өгч байна.

Эх сурвалж: www.reuters.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.