Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК "Улсын аварга тариаланч хамт олон" болжээ

Х.Даваахүү захиралтай “Түмэнбут” ХХК-ийн хамт олон 2019 оны Монгол Улсын аварга тариаланч хамт олны болзол хангаж, сар шинийн өмнөхөн аваргын цол тэмдэгээр шагнагдлаа.

Тус хамт олны шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар гардуулан өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

“Түмэн бут” ХХК нь сүүлийн 23 жил тасралтгүй үр тариа тарьжээ. Тэд энэ хугацаанд эзэмшиж буй талбайнхаа хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэн, хувьсан өөрчлөгдөж буй цаг уурын нөхцөлд тохируулан техник технологио байнга шинэчлэн ажилласан аж. Өнөөдрийн байдлаар 776 га талбай эзэмшиж, 230 га-г түрээслэн байнгын 8, улирлын 20 гаруй ажиллагсадтайгаар жил бүр 400-500 га-д улаан буудай, 50-100 га-д тосны ургамал тариалж 400-450 га-д цомхотгосон болон тэг технологиор уринш боловсруулан тогтмол арвин их ургац хураан авч зах зээлд нийлүүлж байна.

IMG 0123 livetv

Сүүлийн 10 гаруй жил үрээ шинэчилж, супер болон 1-2 репродукцийн Бурядский, Дархан-144 сортын үрээр тариалалт хийж тариалсан талбайнхаа 20-40%-д шаардлагатай бордоог хэрэглэн ажилласнаар тогтвортой ургац авч зах зээлд 540-740 тн хүнсний улаан буудай, 40-60 тн тосны ургамал нийлүүлж ажиллажээ.

Түмэнбут ХХК-нь бусад үр тарианы аж ахуйн нэгжүүдээс ялгагдах давуу тал нь мэргэжилийн агрономичтой, техник технологийн шинэчлэлийг байнга хийдэг, технологийн картаа боловсруулан газар тариалангийн салбарын үе шатны ажлуудыг цаг хугацаанд нь чанартай хийж хэвшсэн, мөн ажиллагсадынхаа цалин, нийгмийн хангамжийн асуудлыг байнга өсгөн нэмэгдүүлсэнээр тогтвортой олон жил ажилласан туршлагатай хамт олныг бүрдүүлж ажилласантай шууд холбоотой аж.

МУГЖ С.Ганзориг тэргүүтэй уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө
МУГЖ С.Ганзориг тэргүүтэй уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө
IMG 0093 livetv

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.