Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээг танилцууллаа
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байна. Нийслэлийн гэр хороололд 201474 айл өрх байгаа юм.
- Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 ш блок барилгад нийслэлийн нийт хүн амын 30 хувь буюу 45,462 өрх амьдарч байгаагаас “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 70,3 Гкал/цаг дулааны эрчим хүчийг хэмнэнэ.
Автомашин хийгээр цэнэглэх станцыг 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна
- Орон сууцны барилгыг дулаалснаар хэмнэсэн дулаанаар 9,404 айл өрхийн орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бий болно. Мөн барилга байгууламжийн дулаан алдагдал болон хүлэмжийн хий тодорхой хувиар буурч дулааны эрчим хүчний хэмнэлт гарна.
- ЗГ-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолоор СХД, БГД, ЧД, СБД 4 дүүргийн нийт 23 хорооны гэр хорооллын 20602 айл өрхийг 4 кВт чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх 26 багц ажил хийгдэж байна.
- Түлшний дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа зорилтот бүлгийн айл өрхийн судалгаа гаргаж тэдгээр өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлын хүрээнд Зорилтот бүлгийн 473 өрхөд 473 тн сайжруулсан түлшийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр олгосон. 2018-2019 оны өвөл зорилтот бүлгийн 1000 өрхөд сайжруулсан түлш олгохоор ажиллаж байна.

- Нийслэлийн Засаг даргын А/562 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусанд байгалийн шатдаг хийн түлш нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
- Автомашин хийгээр цэнэглэх станцыг 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Улаанбаатар хотын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг 2016 онд 2,4м.кв байсныг 2020 онд 2 дахин буюу 5м.кв болгон нэмэгдүүлнэ.
- “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 27-ний 14/01 тогтоолоор батлуулсан.
1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж, орон сууцанд оруулан 5,001 айлын яндан буюу агаарын бохирдуулж буй эх үүсвэрийг байхгүй болгосон
- Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд айлын газрыг чөлөөлж, 7,227 айлын орон сууц ашиглалтад оруулж, 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж, орон сууцанд оруулан 5,001 айлын яндан буюу агаарын бохирдуулж буй эх үүсвэрийг байхгүй болгосон.
- Нийслэлийн зүгээс 3 талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 117,3 тэрбум төгрөгийг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд зарцуулаад байгаа.
- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 280 айл өрхөөс 73 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулж, дулаан алдагдлыг багасгасан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.