Ихэр эгч дүүс 50 гаруй жилийн дараа уулзжээ

 

1964 оны 10 дугаар сард Мишель Мордкоф, Аллисон Кантер нар дөнгөж таван сартай нялх хүүхдүүд байж.

 

Ихэр эгч дүүс гурван ой хагастайдаа
Ихэр эгч дүүс гурван ой хагастайдаа

 

Охидыг өргүүлсэн агентлаг өргөж авсан эцэг эхэд нь ихэр гэдгийг нь хэлээгүй учраас 1964 оноос хойш уулзах хүртлээ ихэр гэдгээ огт мэдээгүй аж.

 

Ихэр эгч дүүс коллежид байхдаа
Ихэр эгч дүүс коллежид байхдаа

 

Зөн совингоо дагаж Мордкоф Ancestry.com сайтаас түүний мэддэггүй гэр бүлийн гишүүн байдаг гэдгийг мэдэж зурвас илгээсэн байна. Энэ үед Аллисон Кантерын хүү “ээжээ над руу нэг хүн холбогдож таны хамаатан гэнээ, та үүнийг хардаа” гэж байсныг ярьжээ.

 

Эгч дүүс 54 жилийн дараа уулзсан нь
Эгч дүүс 54 жилийн дараа уулзсан нь

 

Ингээд ихэр эгч дүүс нэгнийгээ олж 54 жилийн дараа уулзсан юм. Мордкоф ч мөн ихэр эгчтэй гэдгээ мэдээд аль болох хурдан уулзаж, харж тэвэрч, хэр амьдарч байгааг нь мэдэхийг хүсчээ. . Хэдийгээр нэг нэгнээ алдсан байсан ч эргээд олсон учраас цаашид хамт байж, нэгнээ дэмжиж аз жаргалтайгаар амьдрах болно гэжээ.

 

Ихэр эгч дүүс хоёр ойтойдоо
Ихэр эгч дүүс хоёр ойтойдоо

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.