СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-28

Нийслэлийн иргэд 18 газарт оршуулгаа үйлдэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. Эдгээр нас барсан иргэдийн 20 орчим хувь нь чандарлах үйлчилгээ авч, үлдсэн 80 хувь нь газарт оршоох зан үйлээр оршуулгын үйлчилгээг сонгодог. Нийслэлд оршуулгын үйлчилгээ идэвхтэй явуулж байгаа есөн компани байгаа бөгөөд эдгээр компаниудын тал хувь нь 2014 оноос хойш байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ нь нэг талаас оршуулгын үйлчилгээ өрсөлдөөнтэй болж, хөгжиж байгаа гэж харж болох ч нөгөө талаас зөвшөөрөлгүйгээр нийслэлийн эргэн тойронд хотын ногоон бүсдэх оршуулгууд нэмэгдэх шалтгаан болж байна.

Нас барсан иргэдийн 20 орчим хувь нь чандарлах үйлчилгээ авч, үлдсэн 80 хувь нь газарт оршоох зан үйлээр оршуулгын үйлчилгээг сонгодог

. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ын шинэчилсэн найруулгын төсөлд 2019 оны 1-р сарын 4-өөс эхлэн иргэд олон нийт, нийслэлийн дүүрэг хороо, мэргэжлийн байгууллагуудаас санал авч эхэлсэн. Оршуулгын үйл ажиллагааны энэ салбар нь бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбараас илүү онцлогтой, нарийн төвөгтэй, нийгмийн чухал салбар тул энэ салбарын эрх зүйн зохицуулалтыг тодорхой, хариуцлагатай болгох шаардлагатай байна.

Зөвшөөрөлтэй оршуулгын газрууд /НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоол/ Тод хараар бичсэн газрууд нь нийслэлийн иргэдийн хамгийн их оршуулга хийж байгаа газрууд

1.    Нарангийн энгэрийн оршуулгын газар

2.    Нарангийн энгэр дэх мусалман шашинтны оршуулгын газар

3.    Өлзийтийн оршуулгын газар

4.    Алтан-Өлгийн оршуулгын газар

5.    Баруун турууны шарил чандарлах төв

6.    Гачууртын шарил чандарлах төв

7.    361 гарамын Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн

Налайх дүүргийн шийдвэртэй оршуулгын газрууд

1.    Хүүрийн ухаа оршуулгын газар, Зүүн түмэн буян ХХК

2.    Бага баянгийн оршуулгын газар, Суварга буян ХХК

Төв аймаг дахь оршуулгын газар

1.    Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн, Багахангай явах зам дагуу

2.    Баянцогт сумын нутаг дэвсгэр дэх оршуулгын газар

Идэвхтэй оршуулга хийгдэж байгаа зөвшөөрөлгүй оршуулгын газрууд

1.    Гачууртын Шар хоолойн амны Булгийн эх гэдэг газар

2.    СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт, хорооруу явах зам дагуу байдаг, Сувд буян ХХК

3.    СХД-ийн 21-р хороо, Шүлэг уулын энгэр

4.    Нарангийн энгэрийн оршуулгын газрын Баруун хойд хэсэгт хил хязгаарын гадна талд, /хүүхдийн найрамдал зуслан явах зам дагуу харагддаг./

Ил тавьж байгаа газрууд

1.    Гачууртын 1000 лангийн оршуулгын газрын хойд хэсэг

2.    Нарангийн энгэрийн оршуулгын газрын баруун хойд хэсэг

3.    СХД-ийн 21-р хороо, Шүлэг уулын энгэр

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.