АНУ В.Путины холбоотны эсрэг тавьсан хоригоо цуцлав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын алба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Олег Дерипаскагийн хувь эзэмшдэг гурван ч компанийн эсрэг тавьсан хоригийг цуцалсан байна.

Ноён Дерипаскаг АНУ-ын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс оролцсон гэж үзсэн учраас Америкийн Ардчилсан нам хориг арга хэмжээг үргэлжлүүлэхийг шаардсан ч Сангийн яам шийдвэрээсээ буцсангүй.

Олон улсын ажиглагчдын дүгнэснээр Трампын ажлын албанд дээрх гурван фирмийн эсрэг тавьсан хоригоо цуцлахыг бизнес эрхлэгчдийн зүгээс шаардсаар байсан. . Тэрбумтан Дерипаксагийн хувь эзэмшдэг компаниуд цаашид Америкийн Засгийн газарт үйл ажиллагааныхаа талаар тайлагнаж байхаар болжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.