Есдүгээр сарын 12-нд болох үйл явдлын тойм
11.00 цагт Нийслэлийн 84 дүгээр цэцэрлэгт “Rotary Club of Ulaanbaatar Peace Avenue” клубын байгуулсан “Эко гэр цэцэрлэг”-ийн нээлт болно. Утас: 99044778
11.00 цагт “Эрдэнэс Таван Толгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70118585
11.00 цагт Сүхбаатарын талбайд ажил хаялт зарласан багш нар суулт хийнэ. Утас:99027019, 88007709
11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын мэдээллийг танилцуулна.
11.30 цагт “Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас Үндсэн хуулийн цэцийг тарахыг шаардаж, мэдээлэл хийнэ.
12.00 цагт Hotel Nine Зочид буудалд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, кофе шоп, ханган нийлүүлэгчдийн “RESTO EXPO-2018” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:89069227
12.00 цагт Сөүлийн гудамжинд Нийслэлийн орон сууцны цэвэр усны шугамыг газар ухахгүйгээр шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Утас:99121618
15.00 цагт МУИС-ийн Номын санд АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Аръяаг урьж “Хүний микробиома, үрэвсэл, инсулин тэсвэрлэлт хөгшрөлтийн процесст нөлөөлөх нь” сэдэвт нээлттэй хурал зохион байгуулна. Утас:98119897
15.00 цагт “Улаан гэр” галерейд Монгол, АНУ хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.