Сар шинийн баярын өдрүүдээр хулгайлах гэмт хэргийн тоо ихэсдэг. Иймд цагдаагийн байгууллагаас сарын өмнөөс гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 310 эмзэг цэгийг хяналтандаа авсан байна. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн гурван ээлжээр ажиллан эргүүл хийх гэнэ.
Нийслэлийн цагдаагийн газраас сар шинийн баяраар олон хоногоор гэр орноо орхин явахдаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаад мэдэгдэж бүртгүүлбэл бүрэн хяналтанд авч, сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэлээ.