Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуургатай
Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Ховдын хойд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Маргааш өдөр Завханы нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Улаанбаатар хотод ирэх лхагва гараг хүртэл хүйтний эрч чангарч өдөртөө 13-16 хэм хүйтэн, шөнөдөө 22-26 хэм хүйтэн хонох юм. Долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч багасах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.