Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч 146 объектод хяналт, шалгалт хийсэн байна.
Шалгалтаар нийт 381 зөрчил илрүүлжээ. Эдгээр зөрчлүүдээс алгалтын явцад газар дээр нь 61 зөрчил буюу 16.6 хувийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан бичиг хүргүүлсэн байна.
Түүнчлэн шалгалтын үеэр ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт 15 субъектэд шийтгэлийн арга хэмжээ оногдуулжээ. Шалгалтыг ОБГ, МХГ, Прокуороын байгууллага хамтран энэ сарын 14-21-нйи өдрүүдэд зохион байгуулсан байна.