Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт тулалдахад бэлэн. "Аваргын бүс түүнийх"

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт энэ сарын 27 өглөө тулалдана. Тэрээр мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдах юм. 

Тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр хоёр тулаанч нүүр тулсан ба хэн хэн нь ялах дүүрэн эрмэлзэлтэй байгаа нь тодорхой. Харилцан ялах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлж, итгэлтэй байдлаа харуулж байлаа.

Төгсцогт - Маррейро
Төгсцогт - Маррейро
 

Тэд мөн жингээ үзүүлсэн ба жиндээ амжилттай оржээ. 

nyambayar marrero weights 1

Энэ өдөр МУГТ Н.Төгсцогт Клаудио Маррейро нар тулалдахаас гадна WBA холбооны аваргын бүсний төлөө америк тулаанчид болох Кэйф Турман болон Жосесито Лопез нар тулалдах юм. Дашрамд сонирхуулахад дэлхийн аварга Кэйф Турманы хувьд 28 тулаанд орж нэг ч ялагдаагүй байгаа юм. 

Кэйф Турман болон Жосесито Лопез
Кэйф Турман болон Жосесито Лопез

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.