Эрэгтэйчүүдийн -57кг жинд Н.Насанбуян хүрэл медаль хүртлээ

 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.

Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдаануудыг бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн -57кг жинд барилдсан бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. Энэ жинд манай 3 бөх буюу Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян нар барилдсан юм. 

Эхний тойрогт Дэлхийн аваргын хүрэл, Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-гийн хүрэл, Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга АНУ-ын Зане Рэй Родестэй барилдан 8:7 харьцаагаар буулган авлаа. 

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаанаа Казакстан улсын Абзал Океновтой барилдан 10:4 харьцаагаар илт илүүрхэн яллаа. 

Шөвгийн 8-д манай хоёр тамирчин хоорондоо учраа тааран барилдсан ба МУГТ Э.Бэхбаяр ОУХМ Т.Түвшинтулга нар хорондоо учраа тааран Э.Бэхбаяр гавьяат 2:1 харьцаагаар ялж цааш барилдах эрхтэй боллоо. 

Харин “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян ОХУ-ын Амирхан Гувазхоковтой барилдан 9:6 харьцаагаар сайхан ялж цааш хагас шигшээд барилдах эрхээ авлаа. 

Хагас шигшээд Бэхээ гавьяатын хувьд ОХУ-ын Абазадзи Магомедовтой барилдан 5:5 харьцаагаар ялагдсан бол Н.Насанбуянгийн хувьд ОХУ-ын Муслим Садулаевт цэвэр ялагдсан хэдий ч дагах барилдаанд хүрэлийн төлөө барилдах эрхтэй болцгоосон юм. 

Хүрэл медалийн төлөө МУГТ Э.Бэхбаяр АНУ-ын Томас Патрик Гилманд 14:8 харьцаагаар ялагдсан бол ОУХМ Н.Насанбуян БНХАУ-ын Ванхао Зоутой барилдан ялж хүрэл медалийн эзэн болсон юм.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.