Утсаа цэнэглэхэд “утас” хэрэггүй

 

Гар утас ашигладаг хүн бүр цэнэглэгчээ цүнхэлж, халаасалж явдаг гэхэд хилсдэхгүй. Хаана цэнэглэгч байна тэнд цэнэглээд авахад гэмгүй байдаг шүү дээ. Тэгвэл тун удахгүй энэ байдал үгүй болно гэдгийг технологийн шинжээчид хэлж байна.

Энэ онд трэнд болох эвхэгддэг гар утасны технологитой танилцаж амжаагүй байхад дараагийн шинэ технологи нэвтэрч эхлээд байгаа юм.

 

Samsung%E2%80%99s Foldable Phone Good News and Bad News

 

Учир нь Хятадын хэд хэдэн гар утас үйлдвэрлэгч компани кабел утсаар цахилгаанд холбон цэнэглэх шаардлагагүй гар утсуудыг танилцуулжээ. . Гар утасны зах зээлд тэргүүлэгчдийн нэг Apple энэ талаар судалгаа хийсээр ирсэн ч өмнөд хөршийн мэргэжилтнүүд урд нь гишгэжээ.

. Урд талын камер байхгүй, нүүр нь тэр чигтээ дэлгэц. Хурууны хээгээр таньж нээгддэг ба “MagPort” буюу цахилгаан соронзын нөлөөгөөр цэнэгээ хуримтлуулдаг.

 

Apex 2019
Apex 2019

 

Дараагийн танилцуулах технологийн шилдэг шийдэл бол Хятадын MEIZU компанийн гаргасан “ZERO” гар утас юм. Энэ утсанд товчлуур, спикерийн нүх, сим картны таг аль нь ч байхгүй.

 

ZERO
ZERO

 

Тиймээс та бид урт цэнэглэгчтэй зууралдаж явахаа болиход 100 жил хүлээх шаардлагагүй. Тун удахгүй гар утсаа цэнэглэхийн тулд кабел утас ашиглах шаардлагагүй болох нь ээ.

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.