Монгол Улс Приморийн хязгаарт худалдааны өртөөтэй болно
ОХУ-д эхэлсэн Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд Монгол Улс Приморийн хязгаарт худалдааны өртөө байгуулахаар болсон тухай мэдээлэл анхаарал татлаа. Приморийн хязгаар бүс нутгийн захирагч Андреый Тарасенко болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар энэ удаагийн уулзалтаар уг гэрээг байгуулсан байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Бид Приморийн хязгаарт өөрсдийн худалдааны төлөөллийн газраа байгуулахаар боллоо. Үүгээр манай улс ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодыг хөгжүүлэх тухай санаачилгыг дэмжиж байна. Энд томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Иймд манай улс мөн адил үүнд оролцож, танай боомтоор дамжуулан Ази Номхон далайн бүс нутгийн улсууд болох Өмнөд Солонгос, Япон руу бүтээгдэхүүнээ гаргахыг хүсэж байна” гэжээ.
Мөн Приморийн хязгаарын захирагч Андрей Тарасенко “Бид тус бүс нутгаар дамжуулан Монгол Улстай зөвхөн ачаа тээвэрлэх төдий бус төрөл бүрийн үйлдвэрлэл байгуулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Приморийн хязгаараас Монгол руу машин болон машины эд анги, будаг, лак, газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн, эрдэнэ шиг, будаа зэргийг түлхүү импортолсон бол Монголоос экспортын бүтээгдэхүүн гаргаагүй гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.