Дэлхийн хамгийн эртний чулууг сарнаас олов

 

АНУ-ын сансар судлалын станцын “Аполло 14” багийн нисгэгчид 1971 оны нэгдүгээр сарын 31-нд сарлуу аялж долоо хоногийн дараа эх дэлхийдээ газардахдаа сарны гадаргуугаас дээж авчиржээ.

 

tnykk9dy

 

“Аполло 14” багийнхан эх дэлхийн чулууг эх дэлхийд нь эргүүлэн авчирснаа өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан юм. Ингэхийн тулд дэлхийн гадаргууд ямар нэг хүчтэй цохилт сүүлт од, бусад жижиг гарагаас ирсэн байж таарна. Тиймээс дэлхий жижиг гарагтай мөргөлдөхөд чулуу үсэрч сарлүү шидэгдсэн байж болох. Дөрвөн тэрбум жилийн тэртээ манай дэлхий бүрэлдээд удаагүй залуухан, сар дэлхий хоорондын зай одоогийнхоос гурав дахин ойрхон байжээ.

 

Сарнаас ирсэн дэлхийн чулуу
Сарнаас ирсэн дэлхийн чулуу

 

Сарнаас ирсэн гийчин дэлхийн нэг хэсэг байсан гэдгийг чулууны бүтцээс тодорхойлж таамаг дэвшүүлжээ. Уг чулуу дэлхий дээр түгээмэл байдаг өөхөн чулуу, хээрийн жонш, цирконоос бүрдсэн байна.   Хэрэв чулуу анхнаасаа саран дээр бүрэлдсэн бол цаг уурын огт өөр орчинд өөр тогтцыг үүсгэх байжээ. Ийм төрлийн чулуу сарны гадаргууд байх боломжгүй хэрэв байсан бол сарны гүнд л байх магадлалтай гэж эрдэмтэд үзсэн.

 

earthmoon

 

Энэ нь дараагийн нэг хувилбарыг дэвшүүлэх боломжийг бий болгосон юм.

 

Сарны тогоо
Сарны тогоо

 

Эрдэмтдийн байр суур чулууны нас, бүтэцтэй санал нэг байгаа ч хэрхэн бүрэлдэж бий болсон талаар хоёр өөр таамгийг голчлон дэвшүүлж байгаа тул судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсний дараа нэгдсэн дүгнэлтэд хүрнэ гэж найдаж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.