Хэт халуунаас болж ан амьтад хатаж үхжээ

 

Австралийн төв болон умард нутагт хэт халснаас болж ан амьтад хатаж үхэх болжээ.

Нутгийн оршин суугчид нуур цөөрмийн ойролцоо ус хайж яваад бөөнөөрөө хатаж үхсэн амьтдын сэг зэмтэй таарах болжээ. Гол мөрний усанд замаг тогтохгүй болсноор загас жараахай ч мөн хэдэн саяараа үхэх болсон байна.

 

190114161509 01 australia fish death large 169

 

. Тиймээс ан амьтдыг хамгаалах холбоо нийгэмлэгүүд зэрлэг байгальд байдаг амьтдыг аврахыг уриалсан байна.

 

img

 

2019 он гарснаас хойш Австрали тивд хэт их халж байгаа тухай цаг уур судлаачид дамжуулжээ. Алис Спринг хотод агаарын температур цельсийн 42 хэмд хүрсэн байна.

 

190124093418 02 australia drought animal deaths large 169

 

Шинэ өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн газраас  иргэдийг өдрийн хэт халуунд гэрээсээ гарахгүй, ус шингэн сайн хэрэглэхийг зөвлөж байна.

Газар, усны амьтдаас гадна модон дээр амьдардаг сарьсан багваахайнууд газарт унаж ирэх болжээ. .

Өнгөрсөн 2018 он Австралийн түүхэнд гурав дахь халуун жил байжээ. . Энэ нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.