Малайз улс шинэ хаанаа өргөмжиллөө

 

Малайзын хаан тавдугаар Мухаммад таван жилийн турш эрх барих ёстой байсан ч орос эмэгтэйтэй гэрлэж, ердөө хоёр жилийн дараа буюу хаан ширээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. .

Дараагийн хаан Пахан мужийн эрх баригч Султан Абдулла Ахмад Шах болжээ. . 88 настай Султан Ахмад Шахаас хойш түүний хүү Абдулла нь Пахан мужаас анх удаа султан хаанаар өргөмжлөгдөж байна.

Шинэ хаан спортын хорхойтон гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ.

 

Малайзын шинэ хаан Султан Абдулла
Малайзын шинэ хаан Султан Абдулла

 

Малайз улсад 13 муж бий. Эдгээрийн дөрөв нь захирагчтай бол үлдсэн есөн муж хаант засаглалтай. Мужийн эрх баригчдын хурлаар 59 настай Султан Абдуллаг ирэх таван жилд хаан ширээнд суухаар сонгосон юм. Султануудыг муж бүрээс ээлжлэн сонгодог уламжлалтай.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.