Жолооч нарын мэдээллийг даатгагчид шууд хуваарилна
Санхүүгийн зохицуулах хороо энэ оны 271 дүгээр тогтоолоор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарын мэдээллийг даатгагчид хуваарилах журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчилж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.
Ингэснээр хорооноос хуваарилсан жолооч нартай даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй даатгах, мөн даатгагч нарын хохирол нөхөлтийн харьцааг тооцох хугацааг тодорхой болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалт бүрдэж байгаа юм байна.
Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.5-д тус тус заасны дагуу журмыг хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэж, Хорооны цахим хуудсанд байршуулснаар өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.