1,26 кг жинтэй хиймэл дагуул дэлхийн тойрог замд нэгджээ

 

Сансар судлалын салбарт тэргүүлэгчдийн нэг бол яах аргагүй Энэтхэг улс.

“Каламсат-В2” хиймэл дагуул нь 1,26 кг жинтэй, Чиннай сансрын боловсролын фирмэд тулгуурласан сургуулийн оюутнууд зохион бүтээжээ.  Бүтээлийг амжилттай дэлхийн тойрог замд оруулснаар ирээдүйн эрдэмтэд, инженерүүдийг төрүүлэх урам зоригийг өгч байгаа нь хамгийн чухал үр дүн гэж үзэж байна.

 

 

 105324222 b63f91d3 3ccd 4dcd accc 2c30181d3e08  

Дэлхийн тойрог замд нэгдсэн хамгийн хөнгөн хиймэл дагуулыг Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын Срихарикота сансрын төвөөс хөөргөжээ. Радио шилжүүлэгч, утасгүй холбоо харилцааны төхөөрөмж бүхий “Каламсат-В2”-ыг худалдааны зориулалтаар ашиглахгүй, сонирхогчдын түвшинд хэрэглэнэ гэжээ.

 

  105290591 kalamsatv2pix3 

 

2017 онд Америкийн сансар судлалын станц НАСА оюутнуудын бүтээсэн 64 гр жинтэй хиймэл дагуулыг хөөргөсөн ч дөрвөн цаг үргэлжилсэн аяллын дараа дэлхийн тойрог замд орж чадаагүй.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.