ШУУД: УИХ-ын даргыг огцруулах төслийг мягмар гаригт хэлэлцэх болсон учир чуулганыг бойкотлоно гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн төслийг өргөн барих талаараа мэдээлэл хийснээс хойш хэдэн хормын дараа дахин хэвлэлийнхэнд хандлаа. 

Энэ хуулийн төсөлд нийт 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа орон нутагт томилолттой байгаа учраас гарын үсэг зурахаа илэрхийлсэн ч өөрийн биеэр үдээс хойш ирж албан бичгээр хүсэлтээ өгнө гэдгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл .

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-УИХ-ын даргад энэ тогтоолын төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт өгсөн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулна гэж байна. Иймд бид чуулганы хуралдаанд горимын санал гаргана. Хэрэв дэмжихгүй бол бид чуулганы хуралдааныг бойкотолно. Хоёр ч удаагийн жагсаал цуглаан болж, дөч орчим гишүүн чуулганы үйл ажиллагааг мөн л дөч орчим хоног бойкотолж байж ийм түвшинд хүрч байхад заавал хоёр хоногийн завсарлага авч байгаад бид гайхаж байна. Баасан гарагийн чуулганыг бид бойкотлоно.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.