Нас барсан цэргийн бие дээрх толбыг цагдаагийн байгууллага “Хүүрийн толбо” гэв

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Эрдэнэт хотоос тус ангид алба хаахаар очсон залууг Б.Алтантулга гэдэг, 19 настай байжээ. .

50414365 531699513993098 1587477963379572736 n

Ар гэрийнхэн нь түүнийг “Эндээс явмаар байна. Намайг ирж аваач” гэж утсаар ярьж байсан, бусдын гарт зодуулж амь насаа алдсан хэмээн ярьж байгаа юм.

50839919 2068464729933310 3093203504907419648 n

Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас “Тухайн зурган дээр үүссэн зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо юм. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэдэг. Гэхдээ хэргийг Аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Шалгалтын болон шинжилгээний дүн эцэслэж гараагүй байгаа” гэлээ.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.